Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар, өмнөх сарынхаас 1.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Тодруулбал, Өнгөрсөн наймдугаар сард шинэ орон сууцны нэг метрквадрат талбайн дундаж үнэ 3.72 сая төгрөг, хуучин орон сууцны нэг метрквадрат талбайн дундаж үнэ 3.38 сая төгрөгт хүрсэн байна.
Дүүргээр нь авч үзвэл, шинэ орон сууцны нэг метрквадрат талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.01 сая төгрөг байсан бол хуучин орон сууцны нэг метрквадрат талбайн дундаж үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.12 сая төгрөгт хүрчээ.