Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, "Өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй тоон гарын үсгийн хэрэглээ бий болоод байна. Ихэнх хүмүүс иргэний үнэмлэх дээрээ авч байгаа. Хүн бүр тооны гарын үсэг авч хэвшмээр байна. Ингэснээр бүх төрлийн үйлчилгээ хурдан шийдэгдэнэ. Энэ хүрээнд 120 хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Тухайлбал, иргэд онлайнаар зээл авах эрэлт хэрэгцээ санхүүгийн салбарт 85 хувьтай байгаа юм. Гэтэл дансаа заавал өөрийн биеэр очиж нээлгэх талаар хуульд заасан байдаг. Өргөдөл гомдлыг заавал бичгээр гаргаж, бүх төрлийн зөвшөөрлийг ч мөн бичгээр өгөх ёстой гэж хуульд тусгасан. Хууль батлагдвал заавал банк руу явж данс нээлгэх шаардлагагүй. Онлайнаар данс нээлгэж, зээл авдаг болно" гэв.