Канадын поп дуучин Жастин Бибер фэнүүддээ зул сарын бэлэг болгож шинэ дуу гаргахаа 12 сарын 24-нд зарлалаа. Түүний шинэ дуу “Yummy” нэртэй бөгөөд түүний тав дахь цомогт багтах юм.
25 настай дуучин АНУ-д болон өөрийн эх орон Канадад таваас есөн сарын хооронд тоглолт хийхээ мэдэгдсэн.
Тэрбээр телевизийн шинэ цувралд тоглоно гэдгээ бас зарласан.
2017 онд “Purpose” аялан тоглолтынхоо сүүлийн 14 тоглолтыг цугласныхаа дараа хөгжмөөс урт хугацааны завсарлага аваад байсан.
Энэ жил дуучин Эд Шираны дуу “I Don’t Care”, Билли Айлишийн дуу “Bad Guy”-ийн ремикст хамтран дуулсан.
Дөрвөн сард болсон Коачелла хөгжмийн наадамд Ариана Грандийн хамт оролцсон нь түүнийг шинэ дуу гаргаж магадгүй гэх эргэцүүлэл төрүүлээд байсан.
Эх сурвалж: BBC