Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш 2 настай хүүхдийг зодож буй нь камерын бичлэгээр НОТЛОГДЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нэгэн иргэн цахим хуудастаа "Дүүгийн маань хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан чихшиг.

СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Яадаг яргачин бэ.

Энгэр дээрээ Алдарт эхийн 1,2-р одон гялалзуулчихаад нялх амьтныг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ" хэмээсэн байдаг.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХДЦГ-ын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэсэн юм.

Тэгвэл СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш 2 настай хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тиймээс энэ хэргийг СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Туслах багш 2 настай хүүхдийг зодсон энэ үйлдэлд охины ар гэр гомдолтой байгаа бөгөөд харин цэцэрлэгийн зүгээс тухайн багшийг ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгджээ.

Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
 
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Богдхан Уул, Хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцагуудыг цэвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.