Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв нь Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах автовокзал руу нүүж, үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байгаа. Драгон төвд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид өнөөдөр АТГ-т хандан “Улс хот хоорондын зорчигч тээврийг буцаан Драгон төврүү нүүлгэн ирүүлэх шаардлагыг тавьж улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг шалгуулах хүсэлтийг гаргасан” билээ.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус шийдвэрийг АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийн дагуу гаргасан гэдгийг онцлоод дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр “Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.

Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.

Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

Дархан-Уул аймагт 4-6 настай 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай эмэгтэйг саатуулан шалгаж байна
Дархан-Уул аймагт 4-6 настай 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай эмэгтэйг саатуулан шалгаж байна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.