Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт 4-6 настай 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай эмэгтэйг саатуулан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр цахим орчинд нэгэн эмэгтэй хоёр хүүхдийг нь хулгайлахыг завдсан тухай бичлэгийг байршуулсан. Тодруулбал, 20-23 насны бололтой гэмээр эмэгтэй 4-6 насны хоёр хүүхдийг нь хөтлөн явж байсан бөгөөд үүнийгээ "Миний олон жилийн өмнө төрүүлсэн хүүхдийг та хулгайллаа" гэх мэтээр тухайн эмэгтэйд тайлбарлаж байгаа нь бичигдсэн байдаг.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэлээ.

С.Даваасүрэн: Багануур дүүрэгт орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна
С.Даваасүрэн: Багануур дүүрэгт орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна
 
ШУУД: ХҮН нам 50/50 хөтөлбөрийнхөө хүрээнд салбар бүрийн эмэгтэйчүүдийг гишүүнчлэлээр элсүүллээ
ШУУД: ХҮН нам 50/50 хөтөлбөрийнхөө хүрээнд салбар бүрийн эмэгтэйчүүдийг гишүүнчлэлээр элсүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.