Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар Кэтрин Ивкоф томилогдон ирэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Кэтрин Ивкофийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд К.Ивкоф Дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол Улсад ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа аль хэдийнээ бат бөх болсныг тэмдэглэж, цаашид бүхий л чиглэлээр үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа нотлов.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлж, харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

С.Амарсайхан:  Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ
С.Амарсайхан: Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга