Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө хараагүй иргэдийг “Чи хүний нүүр харах уу“ гэж доромжилсон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хотын дарга Д.Сумъяабазарын орлогч З.Төмөртөмөө хараагүй иргэдтэй зүй бус харилцсан гэж "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос мэдээлэл хийв. Тус холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганзориг "Холбооны байр шавар шавхай ихтэй, хараагүй иргэд зорчиход төвөгтэй. Энэ асуудлыг Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө даргад уламжилснаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Цэвэр агаар сан" төслийн хүрээнд тохижилт хийлгэхээр болсон. Бид зураг төслөө өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр эцэслэн батлуулсан ч "Цэвэр агаар сан" хугацаа хэтэрсэн тул санхүүжилтийг өгөх боломжгүй гэж хариулсан.

Тиймээс З.Төмөртөөмөө даргад дахин хандахад зураг төслөө удаасан тул боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би сошиалд "З.Төмөртөөмөө дарга хараагүй иргэдийг хуурлаа" гэж бичсэн чинь надруу залгаад "Чи аятайхан байгаарай. Чи хүний нүүр харах уу" гэж доромжилсон. Тиймээс эл үйлдэлдээ уучлал гуйх ёстой" гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллахдаа байхдаа хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллахдаа байхдаа хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд