Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Д.Энхтүвшин ПОПОРЧ байна. Ах нар оруулсан буруу хүнээ эргүүлээд татчих. Н.Учрал энэ хоёрыг БҮҮ ХАРЬЦУУЛ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсөв төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг байр суурь илэрхийлсэний дараа Н.Учрал сайдаас дарамт ирсэн" гэж мэдэгдсэн. Улмаар бямба гарагт өөрийн цахим хуудсаараа "Намайг намын бүлгээс хөөх санал гаргасан сураг байна. Хөөвөл хөөгдье" гэж мөн мэдэгдсэн билээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Би Д.Энхтүвшин гишүүнийг дарамтлаагүй. Асуусан асуулт маань хүндээр туссан байх" гэх хариу тайлбарыг хийсэн. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө энэ талаар "Энэ 2 хүнийг бүү харьцуул. Нэг нь зүгээр намын жагсаалтаар орж ирсэн хүмүүсийн нэг. Харин Н.Учрал бол ард түмний итгэлийг 3 удаа авч өнөөдөр бүх галыг үүрч яваа залуу. Д.Энхтүвшин сайн бизнесмэн байж болох ч лав л сайн улстөрч биш. Улстөрч хүн нэг удаагийн алга ташилт биш тодорхой асуудлын цаад үр дүнг харж чаддаг хүнийг хэлдэг юм.

Н.Учрал буруу зүйл хийж өөрийгөө хорлох хүн биш. Учир нь тэр дахиад сонгогдох нүүртэй байх, ард нь хэдэн 100 мянган сонгогч нь бий. Д.Энхтүвшин зүгээр попорч байна. Намын ах нар буруу хүнээ оруулж. Гэхдээ яах вэ, эргүүлээд татчих. Тэгээд л бол оо" гэх байр суурийг илэрхийлжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлалаа
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлалаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.