Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Туул голын эрэг дээр барьж буй "Авлигал хороолол"-ыг хот яагаад зогсоохгүй байна вэ. Байгаа мод, бутыг нь хядаж байгаад барилга бариад байна" хэмээв.
Хотын даргын орлогч З.Төмөртөмөө "Улаанбаатар хотоос "Авлигал хороолол" гэж нэрлэгдээд буй барилгыг зогсоож, зөвшөөрлийг нь цуцалж байсан. Захиргааны шүүхийн шийдвэр компанийн талд гарчихсан" гэлээ.