"Нэпко" болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "Дэлхийн зохиолчид Монголд" төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд Хятадын нэрт зохиолч Үй Хуаг анхны зочноор урьсан байна.
Дээрх хэвлэлийн газруудын мэдээлснээр өмнөд хөршийн зохиолч ирэх сарын 16-20-нд Улаанбаатарт зочилж, Үндэсний номын баяраар уншигчидтай уулзан, залуу уран бүтээлчдэд зөвлөгөө өгөх аж. Үй Хуа зохиолч нь "Амьд амьдархуй", "Вэн Хот" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад хэдийн танигдсан бөгөөд түүний эдгээр бүтээлийг "Тагтаа" хэвлэлийн газраас орчуулан түгээсэн билээ.