Усны газрын даргаар З.Батбаярыг томилжээ. З.Батбаяр нь Усны газрын орлогч даргаар олон жил ажилласан билээ. Мөн Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм.
Эргэн сануулахад, Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 30-ний өдрийн хуралдаанаар З.Батбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татаж байсан бөгөөд түүний оронд С.Баатаржавыг томилсон. Эл томилгооны дагуу Элчин сайд З.Батбаяр нутагтаа буцаж ирсэн байдаг.