Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ханджавын Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо.

Х.Батжаргал нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн, 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал, 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Улсад 21 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны албанд 15 жил ажилласан байна.

Баруун аймгуудын нутгаар цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна
Баруун аймгуудын нутгаар цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна
 
Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг
Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!