“Хүүхдийн оролцооны үндэсний чуулган” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/108 дугаар тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг эрчимжүүлэх, хүүхдэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг сонсох, тэдний оролцоотойгоор хамтран шийдлийг гаргах, хүүхдийн үзэл бодол, дуу хоолой, санал санаачилгыг шинээр боловсруулах бодлого шийдвэрт тусгах, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагуудын сайн туршлагыг түгээх зорилго бүхий “Хүүхдийн оролцооны үндэсний чуулган”-ыг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд, 08 дугаар сарын 23-ны өдөр Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулах гэж буй юм.
Энэхүү чуулганд аймаг, орон нутгаас 500 хүүхэд, нийслэл, дүүрэг, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 300 хүүхэд оролцож өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм.