Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Сургууль, цэцэрлэгийн засварыг 8-р сарын 1-нээр дуусгавар болгосон. Усанд автсан сургуулиудын засвар есдүгээр сарын 1-нээс өмнө дуусна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 12 секунд

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг БШУЯ-наас өнөөдөр өгсөн билээ.

Энэ үеэр сургууль болон цэцэрлэгүүдийн урсгал засваруудтай холбоотой мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр "Өмнөх жилүүдэд улсын төсөвөөр бүх засваруудыг хийж, төлөвлөсөн засваруудынхаа хувь хэмжээг гаргаад явдаг байсан. Одоо бол засаг захиргаа нутаг дэвсгэрийнхээ нэгжийн тухай хуулиар орон нутгийн удирдлагууд урсгал засвараа хариуцаж байгаа. Сургууль бүрт тодорхой нутгийн эзэмшилийн зам талбайгаа засах, тохижилтийн зардалийг орон нутагийн захиргаа шийдээд явж байна.

Энэ сарын 01-ээс хойш засвар хийхгүй байх чиглэл өгсөн. Энэ бол дотоод агаарийн чанар, будагны үнэртэй холбоотой. Олон жилийн насжилт болон үертэй холбоотойгоор дээвэрээс ус гоожих, цонх хаалганаас дулаан алдах нь бүх сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудал. Үүнийг тухайн сургууль, цэцэрлэг өөрсдийн нөөц бололцоо, орон нутгийн онцгой байдлын газар шийдвэр гаргаад явж байгаа.

Сүхбаатар дүүргийн 31-р сургууль дээшээ өргөтгөж байгаатай холбоотой их усанд автсан. Гүйцэтгэгч компани засварийг хийгээд есөн сарын 01-нээс хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Нэмэлт зардалтай холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагууд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэж байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай 16-р цэцэрлэгийн хоёр түрээсийн байр усанд автсан. Мэргэжлийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, 256-р цэцэрлэг усанд автсан ба нэг давхарт нь байдаг гал тогоо усанд автсанаар гурван давхар луу оруулж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь нөхөж өгөхөөр ажиллаж байна" хэмээлээ.

Х.Түмэнжаргал

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.