Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Баатарсайхан: Монгол Улс одоогийн байдлаар зөвхөн БНСУ-аас 77 мянган жуулчин хүлээж аваад байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан "Аялал жуулчлалын компанийнхантай уулзахад "Борлуулалт 70-80 хувь, ашиг 2-3 дахин нэмэгдсэн" гэж байна. Бид одоогийн байдлаар БНСУ-аас 77 мянган жуулчин хүлээн аваад байгаа. Үлдсэн хугацаанд сайн ажиллавал 2019 оны үзүүлэлтээ 2-3 дахин өсгөх боломж байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. КОВИД-ын дараа аялал жуулчлалаа сэргээж чадсан цөөн орны тоонд Монгол Улс орж байгаа" хэмээн мэдээлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зайсангийн газруудыг анх гарсан захирамжийн дагуу ашиглаагүй асуудалтай тэмцэж, шийдвэрлэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зайсангийн газруудыг анх гарсан захирамжийн дагуу ашиглаагүй асуудалтай тэмцэж, шийдвэрлэнэ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.