Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны II хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зайсангийн газруудыг зориулалтын бусаар олгож, ашиглуулсан асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Тодруулбал, тэрбээр "Зайсанд байгаа газрууд бүгдээрээ отог шүү дээ. Анхны захирамж нь жуулчдад зориулсан отоглох цэг байгуулахаар гарсан байдаг. Гэтэл байшин хороолол барьчихсан. Одоо энэ асуудлыг шийдэх цаг болсон" хэмээсэн юм.