Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАСС: ОХУ шатахууны экспортдоо 8-р сарын 1-нээс хойш 1-2 сарын хугацаатай хязгаарлалт, хориг тавихаар ярилцаж байна

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 20 секунд

No description available.ОХУ шатахууны экспортдоо 8-р сарын 1-нээс хойш хязгаарлалт, хориг тавихаар ярилцаж байгаа тухай ТАСС-д мэдээлжээ. Хязгаарлалтыг 1-2 сарын хугацаатай байхаар хэлэлцэж байгаа бөгөөд яг нарийн хугацаа нь одоогоор тодорхойгүй байна гэсэн байна.

Одоогоор ОХУ-д бензиний экспортын хориг зөвхөн үйлдвэрлэгч биш аж ахуйн нэгжүүдэд (дам худалдаачид гэх мэт) хамаарч байгаа бөгөөд энэ хорио 8-р сарын сүүл хүртэл хүчинтэй юм.

ОХУ-ын Шадар сайд Александр Новак өмнө нь хэлэхдээ "Шаардлагатай тохиолдолд Засгийн газар бензиний экспортод бүрэн хориг тавьж болох бөгөөд үүнд үйлдвэрлэгчид ч хамрагдана" гэж байжээ. Хориг тавих эсэхийг шатахууны зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа шийдэх юм байна.

Хязгаарлалттай зэрэгцэн өөр арга хэмжээ авах магадлалтайг ТАСС агентлагт "Экспортын хоригийн хамт дамжуулах татаасыг (демпферийн төлбөр) тооцоолох дээд үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарах боломжтой" гэжээ. Одоогийн байдлаар, уг татаас нь дотоодын бензиний сарын дундаж биржийн үнэ нь НӨАТ-ын хуульд заасан дээд үнийг 10% давбал хүчингүй болдог. Дизель түлшний хувьд энэ босго нь 20% байдаг. ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Сазанов энэ сарын эхээр мэдэгдэхдээ "Яам нь энэхүү татаасын хязгаарыг бензинд 15%, дизельд 25% болгон өөрчлөхийг санал болгосон гэжээ.

ТАСС агентлагийн 7-р сарын эхээр мэдээлснээр, ОХУ-ын Өрсөлдөөний албаны (ФАС) биржийн хорооны гишүүд бензиний биржийн үнэ хэт өсөж байгаатай холбогдуулан экспортын бүрэн хориг тавих боломжийн талаар хэлэлцэж байсан байна.

2025 оны 7-р сарын 24-ний өдрийн арилжааны дүнгээр:

• АИ-95 бензиний үнэ: 76,330 рубль/тонн — түүхэн дээд үнэтэй ойролцоо

• АИ-92 бензиний үнэ: 66,301 рубль/тонн — мөн л дээд үнэд ойртсон байна.

ЖҮДО: М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдана
ЖҮДО: М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдана
 
Хан-Уул дүүргийн хэмжээнд “Энэрэнгүй үйлсийн талд” аяныг амжилттай хэрэгжүүллээ
Хан-Уул дүүргийн хэмжээнд “Энэрэнгүй үйлсийн талд” аяныг амжилттай хэрэгжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.