Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд "8 ишигний хэрэг" хэмээн хүрсэн малын хулгайн гэмт хэрэг болон "Авлига" хороололтой холбоотой мэдээлэл байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өнчин ишиг" хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна. Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24 өөс бага бог, 8 аас бага бод мал хулгайлвал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа.

Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан. УИХ 2020 онд Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүд хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны 7 сарын байдлаар 437 малын хулгайн гэмт хэргийн тоо бүртгэдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна. Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна" гэжээ.

ЗГ: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
ЗГ: Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.