Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Батбаяр: Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.

Усны газрын дарга асан З.Батбаяр "Юуны өмнө усны салбарынхантай уулзаж байгаад баяртай байна. Энэ уулзалтыг 40 жилийн өмнө хийх ёстой байсан. Мөн үерийн үед ажилласан ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлье. Усны тухай хуульд усны хамгаалалтын бүсийг 50 метр зааж өгсөн. Орон нутгийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлээч ээ.

2004 онд Усны тухай хууль батлагдсан ч огт хэрэгжихгүй байна. Тооцооллоор 2035 он гэхэд Улаанбаатар хотыг усаар хангаж чадахгүй болно 2040 он гэхэд улаанбаатарчуудын хоногийн усны хэрэглээ 1 сая шоо метр болно. Одоо байгаагаас гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан" хэмээлээ.

Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа
Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 611 километр замыг 17 хоногт амжилттай тууллаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.