10 настай хүүхэд “Жаахан сууж дулаацаад бууя” гэж хэлэн, бусдын машинд сууж, эзнийг нь буусан хойгуур машиныг нь жолоодон явжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэд бусдын асаалттай байсан автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан дөрвөн үйлдлийг тогтоон шалгаж байна. Тодруулбал, өнөөдөр өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машиндаа суулгасан байсан бага насны хүүхэд Тоёота 41 маркийн тээврийн хэрэгслийг унаад зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар 10 настай Э нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д-ийн тээврийн хэрэгсэлд “Жоохон сууж дулаацаад бууя” гэж хэлэн сууж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг дэлгүүр орсны дараа машиныг нь зөвшөөрөлгүйгээр унаад явсан байна.

Мөн дээрх бага насны хүүхэд нь урьд өмнө нь 3 иргэний асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж яван, бусдын тээврийн хэрэгслийг зам дагуу орхиж явсан үйлдэл тогтоогдоод байна. Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ танихгүй хүнд үлдээхгүй байх, мөн зам дагуу дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой үлдээхгүй байж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Мөн эцэг, эх асран хамгаалагчдыг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав.

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна
 
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 24 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!