Нийслэлд автозамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны авто зам, Сонсголонгийн замын уулзвараас ТЭЦ-4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг хааж, дулааны шугамын хүчитгэл, холбооны шугамын сувагчлалын ажил хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!