Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жагсаалтынхан ГЭРТЭЭ ХЭВТЭЖ байгаад, гишүүн болчихоод ДУРААРАА авирлаж болохгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Сөрөг хүчин гэдэг бол эх, захгүй шүүмжилнэ. Тэр бол ойлгомжтой. Бид Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шахаж, шаардаж ажиллана.

Би эв, эеийг сахьсан намын дарга. Үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч намаас ХАСАХГҮЙ. Харин сонгуулиар Ардын намын талд үйлчилсэн хэсэг бүлэг хүнд ХАРИУЦЛАГА ТООЦОХ ёстой. Жагсаалтынхан ГЭРТЭЭ ХЭВТЭЖ байгаад, гишүүн болчихоод ДУРААРАА авирлаж болохгүй. Тойргийн гишүүд сонгогчдоо аргадаад, шавар шавхайтай хутгалдаад, үйлээ үзэж байж гишүүн болж байгаа шүү дээ" гэлээ.

Европын холбоо 2026 оны эдийн засгийн өсөлтөө бууруулав
Европын холбоо 2026 оны эдийн засгийн өсөлтөө бууруулав
 
Г.ДАШНЯМ: Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй
Г.ДАШНЯМ: Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.