АНУ, Хятадын худалдааны дайн намжсан ч дэлхий дахинд улс төр, геополитикийн тодорхойгүй байдал нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулж, олон улсын байгууллагууд төсөөллөө бууруулж байна. Дэлхийд эдийн засгийн өсөлтөөр гуравт бичигддэг Европын Холбоо ирэх 2026 онд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвгүй байна гэж үзэв. Комиссоос ирэх оны эдийн засгийн өсөлтийг 1,6 хувь гэж тооцоолж байснаа бууруулж 1,4 хувь болгосон байна. Үүний зэрэгцээ экспортын өсөлт ч бас үл ялиг нэмэгдэх болов уу гэж таамаглажээ. Учир нь олон улсад худалдааны харилцаа удааширч байгаа нь экспорт 0.7 хувиар л өсөх болов уу гэж үзэж байгаа бол ирэх онд экспорт 2.1 хувь болно гэж тооцож байгаа аж.
Одоогоор ЕХ-ны тийм ч өндөр өсөлттэй биш буюу 1.1 хувьтай байгаа чхөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр хадгалагдаж, 2026 онд ажилгүйдлийн түвшин 5,7 хувь болж буурна гэсэн хүлээлттэй байна. Евро бүсийн эдийн засгийн өсөлт сулрахад бүсийн хамгийн том эдийн засаг болох Германы эдийн засаг хамгийн их нөлөөлж байна. 2025 онд Герман улсын эдийн засгийн өсөлт 0 хувь буюу ямар ч өсөлт ажиглагдахааргүй байна. Герман улсын эдийн засаг экспортод голдуу түшиглэдэг ч эрчим хүчний үнийн өсөлтийн шуурганд өртөж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлт нь суларчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!