Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр "Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хийж эхлүүлсэн ажлууд ирээдүйд үр өгөөжөө өгнө. Би Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга. Манай ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр богино хугацаанд үр дүнд хүрч, урагшилж байгаа" гэв.