Монголд 11-ээс дээш жилийн насжилттай, Prius, Aqua маркийн машин хамгийн их осол гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Тээврийн цагдаагийн алба 2024 онд Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэлийг танилцууллаа. Өнгөрсөн онд зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 30977 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 97.2 хувь нь жолоочийн буруугаас бол 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.4 хувь замын нөхцөл, техникийн гэмтлээс шалтаалсан бүртгэгджээ. Судалгаагаар, зам тээврийн осолд холбогдсон автомашины 74.5 хувь нь 11-ээс дээш жилийн насжилттэй байжээ. Харин 0-10 хүртэлх жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт зам тээврийн ослын 25.5 хувийн эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг маркаар нь ангилж үзвэл, Toyota Prius маркийн автомашин хамгийн олон удаа осолд холбогдсон байна. Тухайлбал, тус маркийн автомашин 8143 удаа зам тээврийн осолд холбогдсон бол Toyota Aqua маркийн автомашин 1555 удаа зам тээврийн осолд холбогдсон байна.

“Жагсаалтынхан ГЭРТЭЭ ХЭВТЭЖ байгаад, гишүүн болчихоод ДУРААРАА авирлаж болохгүй“
“Жагсаалтынхан ГЭРТЭЭ ХЭВТЭЖ байгаад, гишүүн болчихоод ДУРААРАА авирлаж болохгүй“
 
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!