Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Урин дулааны улирал эхэлж нийслэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хаана. Тодруулбал, өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 26-ны 06:00 цагийн хооронд зорчих хэсгийг хэсэгчлэн хааж, засварлах юм.

Зам засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Дархан аварга цолны хүндэтгэлийн 128 бөхийн  барилдаан маргааш болно
Дархан аварга цолны хүндэтгэлийн 128 бөхийн барилдаан маргааш болно
 
Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэлээ
Н.Өсөхбаярыг спортын арбитрын шүүх допинг хэрэглээгүй гэж шийдвэрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.