М.Нарантуяа-Нара: Нара мара сайд болно гэж муу хувилбарууд болох хүмүүсээр чулуу хөөлгөж олныг тийшээ ханарч харааж байх зуур үндсэн томилгоогоо хийдгийг бүү март

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо хэдэн арван сая төгрөгөөр цүнх, хувцас авч өгч, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг бэлэглэсэн гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тиймээс иргэдийн зүгээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотол, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор хэмээн Төв талбайд жагсаал зохион байгуулсан.

Харин өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, АН-ын гишүүд гэрээгээ зөрчсөн тул Хамтарсан ЗГ-аас АН-ын хасаж байна хэмээн мэдээлсэн. Улмаар бусад намуудтай хамтарч ЗГ-аа байгуулах уу гэх асуудал яригдаад буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд. Угаасаа МАН тактик ЕС болон бусад салбар сайд нарт хамгийн муу хувилбарууд болох хүмүүсээр чулуу хөөлгөж олныг тийшээ ханарч харааж байх зуур үндсэн томилгоогоо хийдгийг бүү март. Нара сайд болно. Соёлын сайд нтр гээд байгаа бол цэвэр чулуу хөөлгөх санаархал шүү. Санаа нь бол Нара байснаас тэр нь арай дээр дээ гэдэг өнцөг гаргах гэсэн санаа шүү. Надад тийм зүүд ч үгүй бөгөөд мөрөөрөө бахь байдгаараа үүрэгт ажилдаа хичээж байгаа болно" гэжээ.

“Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг АН-аас ХАСАХГҮЙ“
“Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг АН-аас ХАСАХГҮЙ“
 
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!