Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОК: Зэвсэгт хүчний 250 орчим албан хаагч ажиллаж буй. Цаашид мөн 100 цэрэг хүч нэмж ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.

"Гол үерлэсэн газруудад сэтэлгээ хийснээр усны урсац нэмэгдэж байна. Тухайлбал, ТЭЦ-4, Гурвалжингийн гүүр, АПУ ХХК-ийн ар зэрэг дөрвөн байршлын гүүрэнд томоохон сэтэлгээ хийсэн.Түүнчлэн нийт 18 байршилд усны урсацыг нэмэгдүүлэх сэтэлгээг хийж байгаа.

Хүндрэл үүссэн байршлууд дээр Зэвсэгт хүчний 250 орчим албан хаагч ажиллаж буй, цаашид мөн 100 цэрэг хүч нэмж ирнэ. Түүнчлэн ХСИС, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн сургуулиас 100-150 алба хаагч Чингэлтэй дүүргийн 13, 15, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны байршлууд дээр зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Үүн дээр нэмээд Хил хамгаалах ерөнхий газрын 100, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210 алба хаагч машин техниктэй хүч нэмж ажиллах нь. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж буй 180 гаруй хүн ажиллаж байна. Хүндрэлтэй нөхцөл байдлыг хэвийн түвшинд оруулахын тулд дотоодын цэргийн анги, нэгтгэлээс 150 алба хаагч, онцгой байдлын 565 алба хаагч, цагдаагийн бие бүрэлдэхүүний 461 алба хаагч гурван байршилд ажиллаж байна.

Үерийн аюулаас сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн байршилд ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд оролцож, дэмжиж байна. Тухайлбал, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд үүсээд байгаа нөхцөл байдалд хөрөнгө санхүү гаргахаас гадна ковш болон бусад машин механизмуудыг дайчлан ашиглуулж байна. Энэ бүхэнд Улсын болон Нийслэлийн онцгой комиссын зүгээс талархаж байгаагаа бас илэрхийлье.

Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг бид хамтдаа шийдэж ажиллах нь чухал юм. Үер усны аюул өнгөрсний дараа хот даяар цэвэрлэгээ хийнэ. Үүнд ард иргэд, ААН, компаниуд идэвх санаачилга, хүчин чармалт гаргаасай гэж хүсэх байна" гэлээ.

Д.Сумъяабазар: “S Outlets”-г анх түр байрны зориулалтаар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж
Д.Сумъяабазар: “S Outlets”-г анх түр байрны зориулалтаар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.