СБД-ийн 7 дугаар хороо Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна гэх дуудлага өнөөдөр 15.24 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Хүрэлтулга, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч С.Отгонболд нар шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, усанд доошоо харсан байдалтай, биеийн байдал хүнд, ухаангүй байх үед нь алба хаагчид анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, тухайн иргэний амь насыг аварч ар гэрт хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэний биеийн байдал хэвийн байгаа аж.
Ухаан алдсан, согтуу эрэгтэйг Сэлбэ голоос гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.