Үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал хүндэрч байгаа тул НОК-оос "Playtime" шоуг хойшлуулахаар зөвлөмж өгсөн. Учир нь Гацуурт хавиар усанд автаж, үерлэж байгаа тул ийнхүү хойшлуулах зөвлөмжийг тоглолт зохион байгуулагчдад хүргүүлсэн ч тоглолт зохион байгуулагчид зөвлөмжийг хүлээн авалгүй хэвийн үргэлжлүүлнэ гэх хариу өгсөн байна.
Тэгвэл энэ талаар НОК-оос "Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна" гэлээ.