Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Цогтбаатар: “Бага Баян“ болон “Сүүж Уул“ амралт, сувилалын газар 7 дугаар сарын нэгнээс тус бүр 100 хүүхэд бүртгэнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 36 секунд

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн зуслан, амралт сувиллын газруудын элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 48 амралт, сувиллын газраас одоогийн байдлаар 38 нь үйл ажиллагаагаа явуулахаар болсон бөгөөд элсэлт 50 хувьтай байгааг мэдээллээ.

Тэгвэл ирэх долоодугаар сарын нэгнээс БХЯ-ны харьяа Бага Баян амралт, сувиллын газар болон ЦЕГ-ын харьяа Сүүж Уул амралт сувиллын газар тус бүр 100 хүүхэд нэмж элсүүлэхээр болсон байна. Энэ тухай ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ "Яам, агентлагийн дэргэдэх амралт сувиллын газруудыг Найрамдал зуслангын удирдлагад шилжүүлж, хүүхэд хамрагдалтыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу амралт, сувиллын газрууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээд байна. Улсын амралт, сувиллын газруудын бүртгэл 50 хувьдаа хүрсэн. Зуслан, амралт сувиллуудын оргил үе 6-р сарын 10-наас 7-р сарын 10-ны хооронд байдаг. Харин Үндэсний их баяр наадмын дараагаар ихэвчлэн гэр бүлийн зугаалга, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн нэмэгддэг учраас дээрх газруудын ачаалал эрс буурдаг. Тиймээс ирэх долоодугаар сард Бага Баян, Сүүж Уул амралт сувиллын газруудад эхний ээлжид тус бүр 100 хүүхдийн элсэлт авахаар төлөвлөж байна. Одоогоор гарах зардалтай холбоотойгоор төсөв эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа учраас цаг тухай бүрд нь мэдээлнэ" гэв.

Харин дээр хоёр амралт сувиллын газрын элсэлтийн бүртгэл Найрамдал төвийн алан ёсны цахим хуудсаар явагдах бөгөөд бусад амралт сувиллын газруудын мэдээлэл ГБХЗХГ-ийн вэб сайтад үнэ болоод амралтын хоног, элсэлтийн хугацаатай байршиж байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй 22 амралт сувиллын газар байгаагаас энэ онд 16 нь хэвийн ажиллаж үлдсэн 4 амралт сувиллын газар хэсэгчилсэн болон бүрэн засварт орсон тул элсэлт авах боломжгүй юм байна.

ХААИС-ийн дэргэд мал, амьтны эмнэлэг үүдээ нээлээ
ХААИС-ийн дэргэд мал, амьтны эмнэлэг үүдээ нээлээ
 
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.