Хүүхдийн зуслангуудыг сэргээж, эцэг, эхийн НДШ төлөлттэй уялдуулж хөнгөлөлт үзүүлдэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ойтоогоо золгоно.

Гэвч энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг, барилгын ашиглалтын хугацаа дуусаж, олон жил орхигджээ.

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн байгууллагын оролцоогүй, зөвлөдөггүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй учраас амралт, сувиллын газар, жуулчдын бааз байдлаар ашиглах нь түгээмэл.

Хүүхэд боловсролыг ганцхан сургуулиас авдаггүй. Хүүхдийн зуслан бол амьдрах арга ухаан, бие даан амьдрах чадварт суралцдаг орчин.

Монгол хүүхдийн хөгжил, эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавих ёстой.

Цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийлгэдэг болгоход анхаарна гэдгийг сайд онцоллоо.

Эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэг болох, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх юм байна.

Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс, улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ
Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-нээс, улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлнэ
 
С.Цэнгүүн: “Ноорог“-ийнхны баривчилгааг зүгээр хараад сууж болохгүй
С.Цэнгүүн: “Ноорог“-ийнхны баривчилгааг зүгээр хараад сууж болохгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!