НЭГ ДОРООС: Хүүхдийн зуслангууд үнээ өнгөрсөн жилийнхээс 75-365 мянган төгрөгөөр НЭМЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 15 секунд

2026 онд нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 17 зуслан үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байгаа талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр нь дунджаар 500-795 мянган төгрөг байна.

Бид хүүхдээ зусланд хамруулахаар хайж, судалж байгаа эцэг, эхчүүдэд зориулан хүүхдийн зуслангуудын үнийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

2026 оны зуны сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдийн зуслангууд ээлжийн хуваарь, үнэ тариф болон хөтөлбөрийн мэдээллээ ил тод зарлаж, бүртгэлээ авч эхэлсэн байна.

Энэ жилийн хувьд зуслангуудын дундаж үнэ ханш сонгосон хоног, хөтөлбөр болон орчноосоо хамаарч 500.000-795.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд ихэнх зуслангууд 5–10 хоногийн хугацаатайгаар ээлжүүдээ зохион байгуулж байна.

"НАЙРАМДАЛ" зуслангийн эхний 4 ээлж буюу ирэх долоодугаар сарын 10 хүртэлх бүх захиалга нь дүүрчээ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны хуваариа танилцуулсан бөгөөд нийт 9 ээлжээр хүүхдүүдийг амраахаар төлөвлөжээ.

Тодруулбал, хамгийн томд тооцогдох "Найрамдал" зуслангийнхан эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 8-нд хүлээн авсан байна. Тус ээлжид 6-10 насныхан хамрагдсан бөгөөд төлбөр нь 614 мянга 500 төгрөг. Харин дараагийн ээлжид 8-12 насныхан зургадугаар сарын 15-22-нд амрахад 614 мянга 600 төгрөгийн төлбөртэй байна. Өнөөдрийн байдлаар эхний 4 ээлж буюу ирэх долоодугаар сарын 10 хүртэлх бүх захиалга нь дүүрсэн байна. Харин 5-9 дүгээр ээлжийн бүртгэл, энэ сарын 19-26-ны хооронд явагдах юм байна.

Найрамдлынхан үнээ өнгөрсөн жилийнхээс 237.000-245.000 төгрөгөөр нэмсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

"Янзага" зусланд 640.000 төгрөгөөр хүүхдээ амраах боломжтой

Янзага зуслангийн 2026 оны зуны ээлжийн бүртгэл эхэлсэн байна. Эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 10-нд хүлээн авсан байна. Тус ээлжид 6-10 насныхан хамрагдсан бөгөөд төлбөр нь 640 мянга төгрөг байжээ. Нийт 8 ээлжээр хүүхэд авах бөгөөд бүх ээлжийн үнэ адилхан 640 мянга төгрөг. Өнгөрсөн 2025 онд энэ үнэ 450-630 мянган төгрөг байсан байжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

“Сансар” ОУ-ын зусланд 7 хоног амрах төлбөр 650 мянган төгрөг

“Сансар” ОУ-ын зуслангийнхан энэ сарын 15-наас нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээж авна. Нийт 10 ээлжээр хүүхдүүдээ хүлээж авах бөгөөд 7 хоногийн төлбөр нь 650 мянга, 10 хоногийн төлбөр нь 800 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 2025 онд 7 хоногийн төлбөр нь 560 мянган төгрөг байсан бөгөөд 90 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

"Нарс" зусланд 5 хоног амрахад 600 мянган төгрөг төлнө

"Нарс" зуслангийнхан энэ сарын 15-наас нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээж авна. Нийт 10 ээлжээр хүүхдүүдээ хүлээж авах бөгөөд 5 хоногийн төлбөр нь 600 мянга, 7 хоногийн төлбөр нь 840 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 2025 онд 450-630 мянган төгрөгөөр амрааж байсан бөгөөд 120-210 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

"Мөрөөдөл" зуслан 12 ээлжээр хүүхдүүдээ хүлээж авна

"Мөрөөдөл" зуслангийнхан энэ сарын 7-ноос нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээж авсан бөгөөд нийт 12 ээлжээр хүүхүүд хүлээж авах юм байна. 3 хоногийн төлбөр нь 300 мянга, 5 хоногийн төлбөр нь 500 мянга, 7 хоногийн төлбөр нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 2025 онд 5 хоногийн төлбөр 425 мянга, 7 хоногийн төлбөр нь 560 мянга байжээ. Өнөөдрийн байдлаар эхний 5 ээлжийн бүртгэл дүүрч, хаагдсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

“GALAXY CAMP” зуслангийнхан

“GALAXY CAMP” зуслангийнхан энэ сарын 14-ноос нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээж авах бөгөөд нийт 9 ээлжээр хүүхүүд авна. Бүх ээлж гадаад багштай. Англи хэлний сургалт хичээллэдэг гэдгээрээ онцлог бөгөөд танхимын бус хөгжилтэй аргаар хичээлүүд зохион байгуулагдах юм байна. Зуслангийн 3 хоногийн төлбөр нь 300 мянга, 5 хоногийн төлбөр нь 425 мянга, 7 хоногийн төлбөр нь 595 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 2025 онд 335-505 мянган төгрөгийн үнэтэй байжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

English camp” зуслан

“English camp” зуслан энэ сарын 14-нөөс эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээж авна. Нийт 10 ээлжээр амрагч багачуудаа авахаар төлөвлөсөн бөгөөд англи хэлний вакум сургалттай учраас 7, 14, 21 хоногоор хүүхдүүдээ авдаг аж. Зуслангийн 7 хоногийн төлбөр нь 795 мянга, 14 хоногийн төлбөр нь 1.515.000, 21 хоногийн төлбөр нь 2.150.000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн 2025 оныхоос 200-365 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ...

УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
 
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
Увс аймаг: Шүлхий өвчний улмаас 8-р сарын 1-нийг хүртэл баяр наадам, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!