Хонг Конгийн жагсагчид зул сарын долоо хоногт томоохон худалдааны төвүүд, хотын гол дүүргүүдэд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эсэргүүцлийн цуглааныг долоо хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөсөн. Зул сарын өмнөх өдрийн орой худалдааны таван том төвд жагсаал хийхээр болсон. Жагсагчид өөр дүүргүүдэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар “Suck the Christmas” нэртэй арга хэмжээ бэлдэж байгаа нь цахимаар тархаад байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болсон цуглааны үеэр хар хувцастай, нүүрний багтай жагсагчид цагдаагийн албан хаагчдын бие махбодод гэмтэл учруулж, тоосго, шил шидсэн зөрчилдөөнөөр өндөрлөсөн. Цагдаагийн зүгээс жагсагчид руу нулимс асгаруулагч ашиглан тэмцсэн. Цагдаагийн нэг албан хаагч цугласан олон руу буу шагайсан ч, галлаагүй гэж эх сурвалжууд Reuters, Cable Television-д мэдээлжээ.
Ням гарагийн өглөө 1000 гаруй хүн Хятадын үндэсний цөөнх Уйгуруудыг Шинжаанд олноор нь хориод байгаатай холбогдуулан тайван жагсаал зохион байгуулсан.
Тус жагсаал цагдаагийн зөвшөөрөлтэй явагдсан ч баривчлагдсан хүнийг суллахын тулд цагдаагийн албан хаагчийн биед хүрсэн гэх шалтгаанаар хариу арга хэмжээ авсан гэж Цагдаагийн албанаас мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters