Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй өөрийнхөө хүүхдийг “Таксинаас хүүхэд оллоо“ гэж цагдаагийн байгууллагад худал дуудлага өгчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 21 секунд

Энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу очиж ажиллан, хүүхдийг ЭХЭМҮТ-д үзлэгт хамруулж, Түр хамгаалах байранд байрлуулжээ.

Улмаар хүүхдийн ээжийг хайхад дуудлага өгсөн 25 настай эмэгтэй хүүхдийн ээж байсан бөгөөд төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүнзгий хямралын улмаас худал дуудлага, мэдээлэл өгсөн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ирээдүйд гэр бүл зохиох өсвөр насны хүүхэдтэйгээ найз, нөхөр шиг ярилцаж, амьдралын дүрмийг тайлбарлан өгөх, гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох нь хүний амьдралын хамгийн чухал, хамгийн том шийдвэр болохыг, нэг алдсан алдаа насан туршид хамтдаа үргэлжлэх магадлалтай байдгийг сануулахыг зөвлөлөө.

Ташрамд дуулгахад, Монгол Улсад Хүүхдийн эрхийн талаар дараах эрх зүйн зохицуулалт үйлчилж буй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. ГЭР БҮЛ, ЭХ НЯЛХАС, ХҮҮХДИЙН АШИГ СОНИРХЛЫГ ТӨР ХАМГААЛНА”

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахт хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”. Мөн хуулийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”.

Мөн хуулийн 5.4 дахь хэсэгт “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй”. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахт хэсэгт “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна”. Мөн хуулийн 5.2 дахь хэсэгт “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ”. Мөн хуулийн 5.3 дахь хэсэгт “Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үзүүлнэ”.

Мөн хуулийн 5.4 дахь хэсэгт “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ”. зэрэг Монгол Улсын болон Олон Улсын гэрээ, хууль, тогтоомжид хүүхдийн жам ёсны эрхийг онцгойлон хуульчилсан байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автобусууд долоодугаар сард орж ирнэ
БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автобусууд долоодугаар сард орж ирнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.