Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд Монголын Волейболын Дээд лигийн 2024-2025 оны улирлын хагас шигшээ тоглолт болж байна. Өнөөдрийн тоглолтод Улаанбаатар Финикс, Хэнтий Уурхайчид багтай 13:00 цагаас, Ховд Ижил Алтай Торгууд, Хөвсгөл Эрчим багтай, SG Hawks 1-1 Төв Миг 18:00 цагаас тус тус тоглох хуваарьтай байсан юм. Тэгвэл яг одоо лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг Ховд Ижил Алтай Торгууд багтай тоглож байна.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд болсон тоглолтод Эрчим Алтай Торгуудад боломж олголгүй 3-1 харьцаатай хожиж, цувралыг тэнцүүлээд буй билээ. Ингэхдээ Эрчимийн импорт тоглогч C.Hechavarria 4 ээлжийн тоглолтод 20 довтолгоо, 3 хаалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн бол Г.Энхнаран, Г.Хонгорзул нар 13 оноогоор багтаа тусалж чадсан байдаг. Хэрэв тэд энэ тоглолтыг гартаа авч чадвал, гурав дараалсан аварга авах боломжид тун ойрхон байна.