Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ёс зүйн хариуцлага хүлээж барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулаад буй Улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Чимэдвандан, аймгийн заан Ц.Заяатүшиг нар нийт ард түмэн, бөх сонирхогчдоосоо хүлцэл өчиж, ирээдүй хойч үе болсон залуу бөхчүүд, дүү нартаа сахилга баттай байж, бөхийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг өөрсдийн алдаанд дүгнэлт хийн захилаа.
Улсын харцага Т.Бэгзсүрэн "Бид бүгд алдаатай үйлдлээсэээ болж ёсзүйн шийтгэлийг хүлээгээд нэлээдгүй сар өнгөрлөө. Үндэсний бөхийн залуус та бүхнийг бидний алдааг битгий давтаасай, дор бүрнээ ёсзүйтэй жудагтай байгаарай гэж хэлье. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Нэг нь л алдаа гаргахад түүний цаана бөхчүүд гэдэг нэр явж байдаг. Иймээс та бүхэн ёс жудаг, сахилга батаа сайн сахиж байгаарай" гэв.
Улсын начин Б.Чимэдвандан "Ид барилдаж байгаа, цолоо ахиулах насан дээрээ буруутай үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай гэж захья. Бөх сонирхогчдынхоо өмнө зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйж байна" гэлээ.
Улсын харцага Ц.Мөнхбаяр "Гаргасан үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа. Уучлал гуйж байна. Ёсзүйтэй байхыг бөхийн хойч ирээдүй болсон залуустаа хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!