Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өчигдөр таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэгвэл Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос эмгэнэл илэрхийлжээ.
Монгол Улсын орчин цагийн уул уурхай, алтны салбарын эхлэлийг 1990 оны шилжилтийн хүнд цаг үед “Алт” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн нь чухал нөлөө үзүүлсэн. Улмаар манай эдийн засаг тогтож үлдэх, хөгжилд чиглэх боломжийг бий болгосон, хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтийг хэвшүүлэх ажил эрчимжихэд Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны хамт олон, гишүүд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Монгол Улсын эдийн засагт жилдээ 1.7 тэрбум доллар оруулдаг болсон салбарыг үүсгэсэн Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны хүндэт гишүүн, Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсны гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье. Эрхэм хүмүүн таны таны үйл хэргийг мөнхөд санан дурсан, талархаж явах болно.
Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбоо.
2025.01.18
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!