УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгож бууруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.
Энэ талаараа өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болсон байна.
Сануулахад, Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар 2023 онд Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан байдаг. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрсэн.
100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой ч өнөөдрийг хүртэл уг асуудлыг хэлэлцээгүй байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!