У.Мөнхбагана буюу рэппер Rookie өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд согтуугаар машин жолоодож 30 хоног баривчлагдсан. Тэгвэл 6 зургаан цагийн өмнө "Болдоггүй" гэх дуугаа цацжээ. Тэрхүү дуунд өөрийн гэм бурууг эцэг эх, дүү эхнэрийнхээ өмнө хүлээж дахиж алдахгүй гэх утгыг шигтгэжээ. Rookie-ийн хувьд согтуу лайв хийх үеэр ярьсан зүйлсийг нь сонссон фенүүд нь "Эхнэртэйгээ үл ойлголцсон байна" гэх зэргээр ярьцгааж байв. Тэгвэл Rookie энэ талаар ч дуундаа дурджээ.
Тэрбээр:
- Цадиггүй залуу насыг минь чи тэвчиж хайрласан
- Өвдөлт шаналал, нулимс бүрийг чи дотогшоо залгисан амьд цагтаа бие минь чинийх
- Хорвоог орхивол сүнс минь чинийх
- Хоронд орж хүний үгэнд орж бүгдийг би нураасан
- Тэр бүгдийг үнэн ч хайраар чи буцаасан" гэж бичжээ.
Ташрамд дурдахад, 2024 оны арваннэгдүгээр сард түүний "CU" сүлжээний дэлгүүрт танхайрч, ажилтных нь биед халдсан бичлэг тархаж байв. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дуучин Roockie-гийн үйлчилгээний ажилтныг зодож буй бичлэг өнгөрсөн зургаадугаар сарынх бөгөөд хуулийн дагуу шийдсэн" гэх мэдээллийг өгсан байдаг. Түүнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон юм.