Цагдаагийн байгууллага “meduulegAI” буюу яриаг бичвэрт хөрвүүлэх программыг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна. Тодруулбал, ХЗДХ-ийн сайдын санаачилгаар цагдаагийн байгууллагаас иргэнд үзүүлэх ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүргэх, мөрдөгчийн ажлын ачааллыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилгоор мэдүүлэг яригчийн яриаг шууд эсвэл мэдүүлгийн үед дуу дүрсний бичлэгийг бичвэрт хөрвүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан “meduulegAI” системийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Тус системийг нэвтрүүлснээр мэдүүлгийн тэмдэглэл үйлдэх механик ажил дуусгавар болж технологийн дэвшилд суурилан цаг хугацааг хэмнэсэн, хүний эрхийг хангах үр дүнтэй ажил болсныг албаныхан онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!