Л.Энх-Амгалан: Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны загварыг боловсруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-тай хамтран "Нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоо" концевц, загварыг боловсруулах судалгааны ажил хийж байгаа талаар сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр "Тус тогтолцооны загварт гэр бүл хүн амыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо, нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн үндсэн 4 тогтолцооны загварыг гаргах, одоо хэрэгжүүлж буй тогтолцооны алдаа дутагдлыг илрүүлэх, цаашид хийх шинэчлэлүүдийг цогцоор нь гаргана.

Өнөөдөр нийгэмд ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН гэдэг ойлголт бий. “Хүүхдийн мөнгө”, “Эхийн алдар” одонгийн тэтгэмж зэргийг ХАЛАМЖИЙН САНГААС олгодог буруу тогтолцооноос үүдэж, ийм ойлголт төрүүлж байна.

Зөвхөн халамж, даатгалыг биш хамгийн гол нь 4 салбарын үйл ажиллагааг цогцоор нь тодорхойлох, зарим шийдлийг хооронд нь уялдуулж, үүнээс гадна Боловсролын яам, Эрүүл мэнд, Сангийн яамтай уялдуулна.

Цаашдаа НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО буюу Монгол Улсын иргэн төрөхөөс нас барах хүртэл авах нийгмийн хамгааллын үйлчилгээг ТОМ ЗУРГААР нь харах тогтолцооны загварыг гаргахаар хамтран ажиллаж байна" гэв.

Бэлэн орон сууцны төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ
Бэлэн орон сууцны төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ
 
Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ
Сар шинийн баяр хэдэнд болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!