Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гудамж талбайг ил задгай хог хаягдалгүй, цэвэр тохилог байлгах үүднээс дүүргийн нэгдүгээр бүс болох 1-6 дугаар хорооны нийтийн эдэлбэр газар гудамж талбайн хогийн сав болон орон сууцнуудын хогийн цэг, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд, оршин суугчдын хэрэглээнээс гарч буй хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг “Шөнийн цагийн систем”-д шилжүүлж, оройн 18:00-21:00 цагаас бусад цагуудад ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллахаар болжээ.

Ингэснээр тогтсон цагт буюу 18:00-21:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ахуйн хог хаягдлаа нэгдсэн хогийн цэгт хаяж, хог тээвэрлэх ажлыг замын хөдөлгөөний нягтрал, авто замын нөхцөл байдал, түгжрэлтэй давхцуулахгүйгээр хийх боломж бүрдэх юм.

"

Энэ долоо хоногт УИХ ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ
Энэ долоо хоногт УИХ ямар хуулийн төслүүдийг хэлэлцэх вэ
 
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!