Манай улсын 132 иргэн гадаадад нас барсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Тус хорооны мэдээлснээр энэ нь нийт нарс барсан хүмүүсийн 0.7 хувийг эзэлж байгаа аж. Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд 18245 хүн нас барсны 99.3 хувь нь Монголд бол үлдсэн 0.7 хувь нь хилийн чанадад бүртгэгдсэн нь энэ юм байна. Тэгвэл 2023 онд 17 мянга 669 хүн нас барсан бөгөөд тэдний 136 нь гадаад улсад бүртгэгджээ. Тоон мэдээллийг харвал, хэдий гадаадад нас барсан манай улсын иргэдийн тоо буурсан ч нийт дүнгээрээ өссөн үзүүлэлттэй байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор Монгол Улсын 122.3 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна гэжээ. Энэ нь нь 2010 оны тооллогоос 14.2 хувиар өссөн үзүүлэлт. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрийн насны буюу Монгол Улсын хүмүүн капиталууд байгаа юм.
2023 оны "Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг тэдгээрийн үр нөлөө судалгаа"-нд “Гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр сөрөг үр дагаврууд үүсдэг учраас үндэсний түвшний бодлого, хөтөлбөрт гадаад шилжих хөдөлгөөний өөрчлөлтөд хариу үзүүлэх, өөрийн орны онцлогт тохирсон бодлогыг тодорхойлох, боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна” гэдгийг ч онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!