Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Өмнөд Солонгос, Японы Ерөнхийлөгчидтэй уулзана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Умард Солонгос Вашингтоны зөрчилдөөн дахин эхэлж магадгүй болоод буй энэ үед Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй даваа гарагт Бээжинд уулзана.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шизо Абэ нар Чэндү хотод төрийн зөвлөлийн дарга Ли Кэцянтай гурван талт уулзалт хийхээс өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй тус тусдаа ганцаарчилсан уулзалт хийнэ.

Хэлэлцэх асуудалд олон төрлийн эдийн засгийн хэлэлцээр, Токио, Сөүлийн зөрчил багтаж байгаа ч Умард Солонгосын асуудал хэлэлцүүлгийг давамгайлах шинжтэй байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргийн дээд албаныхантай уулзалт зохион байгуулж улсынхаа цэргийн хүчийг сайжруулах талаар ярилцана гэж төрийн мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлжээ.

Ким болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 2018 оны зургаан сараас хойш гурван удаа уулзсан боловч ахицтай дэвшил гарсангүй. Умард Солонгосын зүгээс олон улсын хоригийг цуцлахыг шаардаж буй.

Гацаанаас гарч, дэмжлэгийг бий болгохын тулд Бээжингээс Оростой хамтран өнгөрсөн долоо хоногт НҮБ-н Аюулгүйн зөвлөлд зарим хоригийг цуцлах санал тавиад байгаа.

Гэвч Бээжингээс Сөүл, Токиог Вашингтоноос зөрөхийг ятгаж чадах эсэх нь тодорхойгүй байна. Вашингтоноос тус саналыг зөвшөөрөхгүй гэдгээ зарлаад байгаа.

Эх сурвалж: Reuters
Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт өдөр бүр түгээлт хийнэ
Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт өдөр бүр түгээлт хийнэ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц