Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг өнөөдөр 10.00 цагаас цахимаар авч эхэлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 12 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах үйл ажиллагааны хүрээнд эхний ээлжинд зарласан 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг www.dbm.mn цахим хуудсаар өнөөдөр 10:00 цагаас авч эхэлнэ.

Худалдан авах хүсэлт гаргагч нь банкны албан ёсны цахим хуудас дахь Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө цэс рүү орж өөрийн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл дэх санал өгөх талбарыг сонгон санал илгээх товчийг дарж иргэн, хуулийн этгээдийн ерөнхий мэдээллийг бөглөж оруулах юм. Тухайн мэдээллийг дутуу бөглөсөн тохиолдолд санал илгээх боломжгүйг анхаарах ба иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн чадвараа нотолсон баримт, дансны хуулга зэрэг бусад мэдээллийг upload хийж оруулаад илгээх товчийг дарснаар таны санал системд бүртгэгдэнэ.

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны 14:00 цагт цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм.

Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхыг нотолсон баримтад тулгуурлан дараах байдлаар үнэлнэ.

Үүнд:

1. Бэлэн төлөлт (Дансны хуулга, бусад нотлох баримт)

2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)

3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Дуусаагүй барилгын хувьд зөвхөн гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)

Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dbm.mn/news/1559 линкээр авах мөн 8502-0513, 8551-0513 утсаар лавлах юм.

ЭЕШ-д шалгуулагчид нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчино
ЭЕШ-д шалгуулагчид нийтийн тээврээр ҮНЭГҮЙ зорчино
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.