Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирак дахь ISIS-ийн бүлэглэл хүчээ авч байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Исламын улс(IS) бүлэглэл газар нутгаа алдсанаас хойш хоёр жилийн дараа Иракт дахин зохион байгуулалтад орж буй талаар олон баримт байгаа юм. Курд, Өрнөдийн тагнуулын албаныхны мэдээлснээр Исламын улс бүлэглэл үймээн самуун дэгдээж, дайралтын тоогоо ихэсгээд байна. 

Тус бүлэглэлийн цэргүүд Аль-Кайдагийн үеэс улам чадварлаг, илүү аюултай болсон гэж Курдын терроризмтэй тэмцэх газрын ажилтан Лахур Талабани мэдээлжээ.

“Үйл ажиллагаа идэвхтэйгээр ихсэж байгааг харж болно. Дахин босгох үе шат дууссан гэж бид бодож байна” гэж Талабани хэлжээ.

Өөр төрлийн Исламын улс үүсэж бий болсон. Бай болохгүйн тулд тэд ямар нэгэн газар нутаг эзэмшихийг хүсэхгүй байгаа. Харин Аль-Кайдагийн өмнөх үеийнхний адилаар Иракийн Хамрин уулс дунд газар доор орсон. Энэ газар одоо Исламын улс бүлэглэлийн төв болоод байна. Уулсаар бүрхэгдсэн учир Иракийн арми удирдлагадаа барих боломжгүй. Маш их хоргодох байр, агуйтай гэж мөн дурджээ.

Эх сурвалж: BBC
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг баталлаа
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг баталлаа
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц