Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин, СТА Д.Дагвадорж олон улсын дуулаачдын уралдааны таван төрөлд тэргүүн байр эзэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Уурхайчин" соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин, СТА Д.Дагвадорж ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдааны таван төрөлд тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал,

  • Академик буюу Сонгодог дуурийн дууны төрөл
  • Эстрад дууны төрөл
  • Эх орны сэдэвт дууны төрөл
  • Исаак Дунаевскийн урын сангийн шилдэг дуучин
  • Сергей Рахманиновын мэндэлсний түүхт 150 жилийн ойн хүрээнд гардуулж буй С.Рахманиновын урын сангийн шилдэг дуучин шагналын эзнээр тус тус тодорчээ.

Энэхүү уралдааны финалын шатанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улс, Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин шалгарч үлдсэн байсан бөгөөд үүнихүү таван төрөлд тэргүүн байр эзэлж, амжилт тогтоожээ.

Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна
 
Монголын гурван банхар дэлхийн рингэнд өрсөлдөж байна
Монголын гурван банхар дэлхийн рингэнд өрсөлдөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.