Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар чуулганыг 12:00 цагт товлолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.30/ зарлиг гаргалаа.

Зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлон зарлалаа. Анхдугаар чуулганд УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн уг хуралдаанаар УИХ-ын даргыг томилно.

Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүд болох Х.Баделхан даргалж явуулна. 

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  • 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  • 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  • 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  • 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  • 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  • 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  • 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.